• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-16 15:22:16    
Гадаадынхан ХКН-ын 17-р их хуралд анхаарлаа хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бээжинд эхэлсэн. Дэлхийн олон орны удирдагчид 17-р их хуралд анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлцгээсэн байна.

     Шири Ланкийн Ерөнхий сайд Р. Викраманаяке 15-ны өдөр манай радиогаар дамжуулан факс ирүүлж, Шири Ланкийн засгийн газар ард түмний өмнөөс ХКН-ын 17-р их хурал амжилттай хуралдаж байгаад цогтой халуун баяр хүргэв. Тэрээр факстаа тэмдэглэхдээ, Хятадын лут их амжилт нь Шири Ланкийн ард түмнийг оролцуулсан даян дэлхийд үлгэр жишээ болсон. Хятадын онцлогтой социализмын зам нь улс орныг хүчирхэгжүүлэх, үндэстнийг мандуулах, ард түмэнд аз жаргал эдлүүлэх зөв зам гэснийг ХКН-ын парактик бүрэн гэрчилсэн байна. Бас ч ХКН болон ард түмний үүдэлт, түүх, ард түмэн, цаг үеийн сонголт мөн гэжээ.

     Мексикийн конгереесын сенатч хатагтай Адриана Гонзалес манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Уг их хурал нь маш чухал хурал тэр нь Хятадын ард түмний амьдралын түвшинг цаашид дээшлүүлэхэд үндэс суурь тавьж өгөх болно гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/