Монгол ардын хувьсгалт намын дарга, Монголын засгийн газрын ерөнхий сайд Миегомбын Энхболд баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, ХКН-ын удирдлага дор Хятадын өөрчлөлт нээлттэй байлгах бодлого ялгам урагштай хэрэгжиж, нийгэм эдийн засаг түргэн хөгжиж байгааг бид баяртай харж байна. Уг хурлаараа амжилтаа нэгтгэн дүгнэж, ирээдүйн төлвөө амжилттай төлөвлөнө гэдэгт итгэж байна гэжээ.
Пакистаны ерөнхийлөгч Мушараф баярын цахилгаан илгээж, ХКН-ын 17-р их хурлын хуралдсанд баяр хүргэжээ.
Мушараф баярын цахилгаандаа тэмдэглэхдээ: 17-р их хурал нь тал бүрийн хөгжил, энх тайван, дэвшил, хөгжлийг биелүүлсэн Хятадын ард түмний яруу алдарт түүхийн бас нэгэн бэлэг тэмдэг болсноо гэрчлэх болно гэжээ.
Мушараф хэлэхдээ: Пакистан Хятад хоёр орон бол цаг үеийн шалгалтыг туулсан үргэлжийн анд нөхөд юм. Пакистаны ард түмэн Хятадын олсон агуу их амжилтаар бахархдаг, хоёр орны уламжлалт найрамдал харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дамжин улам бэхжиж байгаа явдалд бүр ч баярлаж байна гэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав. \
|