• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-18 10:23:17    
Олон орны улс төрийн зүтгэлтэд, эрдэмтэн мэргэжилтэд 17-р их хуралд анхаарлаа хандуулж байна

Синьхуа Агентлаг

      ХКН-ын 17-р их хурал 15-нд Бээжинд ажлаа эхэлсэн. Олон орны улс төрийн зүтгэлтэд, эрдэмтэн мэргэжилтэд сүүлийн өдрүүдэд 17-р их хуралд анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлцгээсэн байна.

     Монгол ардын хувьсгалт намын дарга, Монголын засгийн газрын ерөнхий сайд Миегомбын Энхболд баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, ХКН-ын удирдлага дор Хятадын өөрчлөлт нээлттэй байлгах бодлого ялгам урагштай хэрэгжиж, нийгэм эдийн засаг түргэн хөгжиж байгааг бид баяртай харж байна. Уг хурлаараа амжилтаа нэгтгэн дүгнэж, ирээдүйн төлвөө амжилттай төлөвлөнө гэдэгт итгэж байна гэжээ.

     Европын холбооны парламентын дарга Ханс Керт Поттеринг сүүлийн өдөр хэлэхдээ, ХКН-ын 17-р их хурал нь Хятадад том чухал үйл хэрэг болох төдийгүй дэлхий дахинд ч маш чухал юм. Өнгөрсөн 20 гаруй жилд, дэлхий дахины анхаарлыг хамгаас их хандуулсан нь Хятадын эдийн засгийн асар их өсөлт болно. Европын холбооны парламент Хятадын хөгжлийг маш баяртайгаар харж байна гэжээ.

     Хятад улс шинжлэх ухаанд үндсэлэн хэрхэн хөгжих асуудлыг авч хэлэлцэхдээ, эн тэргүүнд нөөц баялгийг хамгаалах, эрчим хүч хэмнэх, орчин ахуй эв найрамдуу байх хэлбэрийг хөгжүүлэхийн шаардлагатай чанарыг анхаарсан байна. Хөгжлийг нэн их хэмжээнд нийгэм нийтэд хандуулж, хүний төлөө байлгах нь бас нэг үзэл санаа байна гэж Оросын шинжлэх ухааны академийн алс дорнотын судалгааны газрын орлогч захирал Владимир Портуаков үзсэн байна. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав /