ХКН-ын 17-р их хурал 21-ний өдөр Бээжинд амжилттай өндөрлөв. Дэлхийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл их хурал өндөрлөсөн тухай мэдээллийг цаг тухайд нь мэдээлсэн бөгөөд их хурлаар сонгогдсон шинэ ээлжийн төв хороо болон төвийн сахилга бат шалгах хороо жич "ХКН-ын дүрэм"-ийн тухай тогтоолыг баталсан зэрэг талаар өндөр үнэлгээ өгсөн байна.
Японы Жижи агентлаг, Киодо агентлаг мэдээндээ, Шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг намын дүрэмд оруулсан нь иргэдийн амьдралыг чухалд үзэж, Хятад улс хойшит эвсэг зохицонгуй нийгмийг чармайн байгуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг биелүүлэн, орлогын зөрөөг багасган, орчин ахуйг хамгаалах ба иргэдийн амьдралыг сайжруулах болно гэснийг харуулж байна гэж тэмдэглэжээ. БНСУ-ын Ионхап агентлагийн мэдээлснээр, 17-р их хурлын тогтоолоор, шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг намын дүрэмд бичиж оруулсан нь ХКН-ын түүхэн дэх бэлгэ тэмдэг болох юм гэжээ.
Америкийн Ассошиэйтэд пресс, Рейтер Агентлаг болон Франц пресс агентлаг 17-р хурлын сонгуулаир сонгогдсон шинэ ээлжийн төв хороо болон төвийн сахилга бат шалгах хороо жич их хурал өндөрлөсөн тухай мэдээг маш түргэн мэдээлсэн байна. Рейтер агентлагийн мэдээлэлд, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл нь Хятадын тариачин ажилчдад эдийн засгийн хөгжлийн үр өгөөжийг нэн ихээр хүртээхийн зэрэгцээ агаар мандал болон усны нөөцийн бохирдлын байдлыг сайржуулах зорилготой юм гэжээ.
Германы Дейче пресс агентлаг, 17-р хурлын хаалт болон шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг намын дүрэмд оруулсан тухай мэдээлэхдээ, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл нь Хятад улс тогтвортой хөгжлийг баримталж, эдийн засгийн хөгжлөөс бий болсон тэнцвэргүй байдлыг сайжруулан, эвсэг зохицонгуй нийгэм цогцлон байгуулахад шаардлага тавьсан юм гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|