• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-24 10:16:08    
Орос Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 50 жилийн ойд баярын цахилгаан илгээжээ

Синьхуа Агентлаг

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 23-ны өдөр Орос Хятадын найрамдлын нийгэмлэгт баярын цахилгаан илгээж, уг нийгэмлэг байгуулагдсан 50 жилийн ойд баяр хүргэсэн бөгөөд нийгэмлэгийн ажлыг өндөр үнэлсэн байна.

    Путин Баярын цахилгаандаа "Орос Хятадын найрамдлын нийгэмлэг олон жилийн турш Орос Хятад хоёр орны бие биеийн ойлголцол болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар үр ашигтай ажилласан байна. Ард түмний гадаад харилцаа нь хоёр орны ард түмний уламжлалт найрамдал нөхөрлөлийг ихээр нэмэгдүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны түншиллийн харилцаа болж хөгжихөд тус дөхөм үзүүлсэн байна" гээд Оросод зохиогдож байгаа "Хятадын жил"-ийн хугацаанд уг нийгэмлэгийн 50 жилийн ой тохиосон нь нэн ач холбогдолтой болсон юм. Орос Хятадын найрамдлын нийгэмлэг нь Орос Хятадын олон талын харилцааг хөгжүүлэх талаар нэн их хувь нэмэр оруулна гэдэгт тэрээр итгэж байгаагаа Путин баярын цахилгаандаа тэмдэглэсэн байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав\