Хятадын ардын сайн дурын арми Солонгосын дайнд оролцсон 57 жилийн ойг тохиолдуулан, Солонгосын нам, төр, зэвсэгт хүчин, ард иргэд болон Хятад улсаас БНАСАУ-д суугаа элчин сайдын яам, 25-ны өдөр Пехньян хотын Солонгос, Хятадын найрамдлын хөшөө, Хюун дай шан ууланд байдаг сайн дурын армийн амь эрсдсэн баатруудын бунханд цэцэг өргөж, үрэгдсэн баатруудыг дээдлэн тахиж, Хятадын ардын сайн дурын армийн байгуулсан гавъяа зүтгэлийг хүндэтгэсэн байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо, Ардын дээд хурлын байнгын зөвлөл, Солонгосын сайд нарын танхим хамтран Солонгос, Хятадын найрамдлын хөшөөнд хүндтгэлийн цэцэг өргөжээ.
Солонгосын "Родон синмун" сонин, "Минжу чосон" сонин мөн өдөр, Хятадын сайн дурын арми Солонгосын дайнд оролцсоны 57 жилийн ойг дурсгалд зориулсан тойм нийтэлсэн байна.\Уртнасан орчуул, Пэрлаймаа хянав.\
|