Эмэгтэй гимнастикийн олимпийн аварга тамирчин Светлана Хоркина зэрэг Оросын ахмад тамирчдаас бүрэлдсэн Оросын олимпийн аваргуудын төлөөлөгчид 24-ны өдөр Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хороонд айлчилж, Бээжингийн олимпийн уралдаан тэмцээн зохиогдох ордон талбайг сонирхжээ. Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Гаадаад орнуудтай холбоо барих газрын орлогч дарга Ван Шилин, төлөөлөгчдэд 2008 оны Бээжингийн олимпийн ордон талбайн барилга байгуулалт, бамбар дамжуулах, нээлт хаалтын ёслолын бэлтгэл ажил болон сайн дурынхныг бэлтгэн сургаж багаа зэргийг танилцуулжээ.
Оросын олимпийн аврагуудын төлөөлөгчид бас Жэн жөү, Шанхайд айлчлах юм байна.\Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|