6 талын хэлэлцээний эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хэсгийн 3-р хурал 29-нд Панмун жоны Өмнөд Солонгосын талын "энхийн гэр бүл"-д боллоо. Өмнөд Солонгос, Умард Солонгос, Хятад, Америк, Орос, Япон зэрэг орны төлөөлөгчдийн "2-р сарын 13-ны хамтын баримт бичгийн" дагуу, Умард Солонгост эрчим хүч болон эдийн засгийн бусад тусламж үзүүлэх төслийн талаар хэлэлцэх болно.
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Лин сунг-нам хэлэхдээ, эрчим хүчний төхөөрөмж болон бусад тусламжийн тухай дэлгэрэнгүй жагсаалт гаргаж, үүний улмаар Умард Солонгосын энэ оны 12-р сарын 31-наас өмнө Нин бений цөмийн төхөөрөмжийг ажиллагаагүй болгох болон цөмийн бүх төлөвлөгөөг бүх талаар мэдүүлэхийг солих шаардлагыг Умард Солонгос дэвшүүлээд байгаа гэжээ. Тэрээр хэлэхдээ: хэлэлцээ маш бэрхшээлтэй явагдана. Холбогдох талууд харилцан буулт хийх үзэл санааны дагуу хэлэлцэхийг хүсэж байна гэжээ. /Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|