ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань 29-ний үдээс хойно Пхеньянд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Чо Таебок-тай хэлэлцээ хийв.
Лю Юньшань хэлэхдээ, Хятадын тал Солонгосын талтай үргэлжлэн хамтран чармайж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нохцтой хэрэгжүүлж, Хятад Солонгосын найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний тусын төлөө , тус бүс нутагт өнө батын энх тайван биелүүлхийн төлөө, хамтын хөгжил цэцэглэлийн төлөө нэн их хүчин чармайлт гаргах болно гэжээ.
ХКН-ын шинээр сонгодсон удирдах хамт олонд Солонгос Хятадын харилцааг маш хүндэдгэн үзэж байгаад баярлаж байгаагаа Чо Таебок илэрхийлэв. Солонгосын тал Хятадын талтай үргэлжлэн нааштай хамтран ажиллаж, Солонгос Хятадын уламжлалт найрсаг харилцааг хамтаар урагш хөгжүүлэх болно гэж тэрээр илэрхийлэв. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|