НҮБ-ын ерөнхий ассамблейн 62-р чуулган 10-р сарын 31-ний өдөр, "Олимпийн наадмын хугацаанд дайн завсарлах" тухай Хятад зэрэг 180 гаруй улс орны хамтран өргөн барьсан тогтоолын төслийг санал нэгтэй батлав.
Тогтоолд, "НҮБ-ын дүрэм"-ийн хүрээнд, Бээжинд болох "Нэг ертөнц ижил мөрөөдөл" уриатай олимпийн 29-р наадам болон түүний дараа болох пара олимпийн наадмын хугацаанд "олимпийн наадмын хугацаанд дайн завсарлах тогтоол"-ыг журамлан сахихыг гишүүн орнуудад шаардсан бөгөөд НҮБ-ын бүх гишүүн орнууд цаашид чармайж биеийн тамир спортын наадмаар дамжуулан энх тайван, яриа хэлэлцээ, эвлэрэл зохицлоо ахиулахыг уриалан дуудав. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|