Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 2-ны өдрийн үдэд тусгай нисэх онгоцоор Узбекстаны нийслэл Ташкентад хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын бага хуралд оролцох бөгөөд Узбекстанд албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий сайд Вэнь Жябао нисэх онгоцны буудалд үг хэлэхдээ: "Айлчлалын хугацаанд, би ШХАБ-ын гишүүн орны удирдагчтай энэ оны 8-р сарын ШХАБ-ын Бишкекийн дээд хэмжээний чуулга уулзалтын нийтлэг ойлголтыг баталгаажуулж, ШХАБ-ын олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар хайлт хийх болно. Бас Узбекстаны удирдагчтай уулзалт, хэлэлцээ хийж, Хятад Узбекстаны уламжлалт найрамдлыг бэхжүүлэх, олон салбарт ажилч хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөж, хамтаар сонирхож байгаа том чухал асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|