ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий сайд нарын зөвлөлийн 6-р хурал орон нутгийн цагаар 2-ны өдрийн үдээс хойш Узбекстаны нийслэл Ташкентад болсон байна.
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао, Оросын ерөнхий сайд Виктор Зубков, Казахстаны ерөнхий сайд Карим Масимов, Узбекстаны ерөнхий сайд Шавкат Мирзияаев, Тажикстаны ерөнхий сайд Акил Акилов, Киргисийн ерөнхий сайд Алмаз Атамбаев нар бага хуралд оролцсон байна. Монгол, Пакистан, Иран, Энэтхэг дөрвөн ажиглагч орны засгийн газрын тэргүүн, Афганистан болон Туркменстан төлөөлөгч урилгаар оролцжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|