Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кеничиро болон Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 11-р сарын 2-ны орой Токиод хэлэлцээ хийж, Хойд Солонгосын цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцсон байна.
Сасае Кеничиро, Кристофер Хилл хэлэлцээний явцад, Хойд Солонгосын цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах ажил болон цөмийн төлөвлөгөөний тухай мэдүүлэг өгөх арга хэлбэр зэрэг асуудлуудыг зөвшин хэлэлцсэн бөгөөд бас удахгүй болох 6 талын хэлэлцээний тэргүүн нарын болон Гадаад харилцааны сайд нарын хуралтай холбогдуулан санал бодлоо солилцжээ. Хэлэлцээний явцад Кристофер Хилл хэлэхдээ, Би саяхан Бээжинд 6 талын хэлэлцээний Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ким Ке-гуантай уулзахпаа, Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч улс орнуудын нэрсийн жагсаалтаас хасах асуудлыг зөвшин хэлэлцсэн юм гэжээ. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\
|