• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-03 18:48:01    
ШХАБ-ын ерөнхий сайд нарын зөвлөлийн хурал хамтарсан албан мэдээ нийтлэв

Хятадын Олон Улсын Радио

    ШХАБ-ын ерөнхий сайд нарын зөвлөлийн 6-р хурал 11-р сарын 2-ны өдөр Узбекстаны нийслэл Ташкентад өндөрлөж, хурлаас хамтарсан албан мэдээ нийтлэв.

    Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Бишкекийн дээд хэмжээний хурлын үр дүнгийн дагуу хуралд оролцосон ерөнхий сайд нар уг байгууллагын гишүүн орнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинийг санаачилах, шинжлэх ухаан, боловсорол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх арга хэмжээг хянан хэлэлцэж батласан бөгөөд гишүүн орнууд эрчим хүч, байгаль орчинг хамгаалах болон төмөр замын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтой болсон байна гэжээ.

    Мэдэгдэлд цохон тэмдэглэхдээ, олон улсын стандартад нийцэх шилдэг төсөл тогтоохыг ахиулан, эдийн засгийн техникийн нотолгоог сайн хийж, уг байгууллагын интеграцчилах явцад шинэ хүч сэлбэнэ гэжээ. Үүнээс гадна гишүүн орнуудын төлөөлөгчид бас уг байгууллагын эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг тулгам асуудлуудаар гүнзгий судлан хэлэлцэсэн байна.

    Гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн хөрөнгө мөнгө, эх баялаг, зах зээл, техник болон чадвартны давуу талаа харилцан нөхөж, шинжлэх ухаанчаар байршуулахыг хуралд оролцосон Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдрийн өглөөгүүр уриалсан байна. Тэрээр хэлэхдээ, гишүүн орнууд хууль дүрэм болон бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, худалдаа болон хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, уг байгууллагын хөрөнгө оруулалтын орчны тухай мэдүүлгээ эртгэн боловсруулан тогтоож, аж ахуйн нэгж ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжийн солилцоо болон хамтын ажиллагаад тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

    Мөн өдөр Вэнь Жябао бас Узбекстаны ерөнхийлөгч Ислам Каримов болон Казакстаны ерөнхий сайд Карим Масимовтой тус тус уулзасан байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\