11-р сарын 3-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тусгай нисэх онгоцоор Туркменстаны нийслэл Ашгабатад хүрч, уг оронд хийх албан ёсны айлчилалаа эхлүүллээ.
Онгоцоны буудалд ерөнхий сайд Вэнь Жябао хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад болон Туркменстан бол найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосон 15 жилд Хятад Туркменстаны харилцаа их хөгжлөө. Хоёр орны улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тутам өргөжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа ил тод амжилттай болов. Улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэгт холбогдох том чухал зарчимын асуудлаар хоёр тал харилцан дэмжиж, НҮБ зэрэг олон талт хүрээнд нягт хамтран ажиллаж, хоёр орны хамтын ашиг сонирхолыг үр ашигтай хамгаалсан байна гэжээ.
Туркменстан бол Вэнь Жябаогийн Европ Азийн дөрвөн оронд айлчилах айлчилалын 2 дахь орон болно. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|