Туркменстанд айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 11-р сарын 4-ний өдөр Ашгабатад уг орны ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовтой хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжлөө ахиулахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв.
Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орны олон давхарагын нягт хамтын ажиллагаа болон солилцоогоо хоёр тал үргэлжлэн хэвээр байлгаж, харилцан анхаарч байгаа том чухал зангилаагийн асуудал дээр харилцан ойлголцож, харилцан дэмжинэ. Хоёр тал эдийн засаг худалдааны хамтын комиссын мехнизмээ эртгэн эхлүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа тал бүрээр төлөвлөнэ. өөр өөрийн давуу талаа гүйцэд бадруулж, эдийн засаг худалдаа, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааны ерөнхий түвшинг дээшлүүлнэ. Хоёр тал шашины хэт даврах хүчин, үндэстэний хагалан бутаргах хүчин болон олон улсын террорист хүчин зэрэг "гурван буранхай хүчин"-д цохилт өгөх хамтын ажиллагааны хэлэлцээгээ хянамгай хэрэгжүүлж, бүс нутгийн энх тайван, аюулгүй болон эесэг зохицонгуй байдлыг ахиулна гэжээ.
Гурбангули Бердимухамедов хэлэхдээ, Хятадын талтай хамтаар чармайж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны нефтийн хоолойн бүтээн байгуулалтын төслийг хугацаа алдалгүй хэрэгжүүлж, зам харилцаа, холбоо, нэхмэл зэрэг салбарт шинэ хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг залгамжлан хөгжүүлнэ гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав\
|