Японы хамгийн том сөрөг нам болох Ардчилсан Намын төлөөлөгч Ичиро Озава 11-р сарын 4-ны үдийн хойно уг намын төв байринд яаралтайгаар хэвлэлийн бага хурал хийлгэж, Ардчилсан Намын төлөөлөгчийн тушаалаасаа огцрохоо мэдэгдэв.
Ичиро Озава хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы ерөнхий сайд, төр баригч Либерал Ардчилсан Намын ерөнхийлөгч Фүкүда Ясүотой хийсэн хэлэлцээ маань улс төрийн үймээн дэгдээснээс би тушаалаасаа огцрохоор шийдэсэн бөгөөд Ардчилсан Намын захирал Хатояма Юкиод тушаалаасаа огцрох өргөдөлөө гардуулсан юм гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|