Иракийн хөрш орнуудын ГХЯ-ны сайд нарын өргөтгөсөн хурал 1 хоног хуралдаад 3-ны орой Истанбул хотноо өндөрлөв. Уг хурал нь Иракийн тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, олон улсын хүлээн зөвшөөрсөн Иракийн хилийн заагийг хэвээр байлгаж, Иракийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг онцолсон байна.
Хурлын дараа нийтэлсэн албан мэдээнд тэмдэглэхдээ, террорист этгээд болон хууль бус зэвсэг Иракаар орохь тэндээс гарахаас сэргийлэхийн тулд, Ирак болон түүний хөрш орнуудын гаргаж байгаа хүчин чармайлтыг дэмжиж, Ирак болон түүний хөрш орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын хилээ хяналтдаа байлгаж, хууль бусаар хил давуулах олон зүйлийн ажиллагаа хийхээс сэргилэх хэрэгтэй гэжээ. Иракийн Ерөнхий сайд Нури Камал Аль-Малики хэлэхдээ, олон тал хамтран ажиллах нь терроризимд цохилт өгөхөд тун чухал гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|