Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 4-ний өдрийн орой тусгай нисэх онгоцоор Минск орж, Беларуссд хийх албан ёсны айлчиллаа эхлууллээ, энэ бол Вэнь Жябаогийн Европ Ази дахь айлчиллын 3-р орон нь болно.
Вэнь Жябао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Беларусс дипломат харилцаа тогтоосоны 15 жилд, хоёр орны харилцааны хөгжлийн сайн сайхан байдал хэвээр байж, хоёр талын дээд хэмжээний хэлхээ холбоо олширч, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, олон салбар дахь бодитой хамтын ажиллагаа үлэмж амжилтад хүрч, олон улсын хэрэг явдал дахь хамтын ажиллагаа ч элбэг дэлбэг үр бүтээлтэй болсон байна гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, 2005 оны 12-р сард, Хятад Беларусс хоёр орны төрийн тэргүүний гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлээр хоёр орны харилцаа нь тал бүрийн хөгжил болон стратегийн хамтын ажиллагааны шинэ үе шатанд орсоныг зарласан юм. Би энэ удаа Беларусст хийх айлчиллаараа, Беларуссын Ерөнхийлөгч Александар Лукашенко зэрэг Беларуссын удирдах хүмүүстэй уулзаж, хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр талын харилцаанд улмаар тус дөхөм үзүүлэх болон хоёр орны хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцож, хоёр орны харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх болно гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|