• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 11:19:54    
Хятад Оросын "Улсын жил" арга хэмжээг өндрөөр үнэлж байна

Синьхуа Агентлаг

      Оросын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Дмитри Медведев 5-ны өдөр Москвад Хятадын Ерөнхий сайдын орлогч Ү И-тэй уулзлаа, удахгүй өндөрлөх гэж байгаа Хятад Оросын "Улсын жил" арга хэмжээг хоёр тал тал бүрээр нэгтгэн дүгнээд, "Улсын жил" арга хэмжээний чухал ач холбогдлыг өндрөөр үнэлж, хамтаар чармайж, Хятад Оросын стратегийн эвсэг ажиллагаа түншлэлийн харилцаагаа тасралтгүй төгс төгөлдөр болгон гүнзгийрүүлэхээ илэрхийлсэн байна.

     Ү И хэлэхдээ, Хятад Орос харилцан "Улсын жил" арга хэмжээ зохион байгуулсан явдал бол хоёр орны харилцааны түүхэн дээр бий болсон томоохон үүдэлт юм, "Улсын жил" арга хэмжээ асар их амжилтад хүрч, Хятад Оросын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, хоёр талын улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад Оросын стратегийн эвсэг ажиллагаа түншлэлийн харилцааны хөгжилд хүчирхэг их шинэ хөдөлгөх хүч сэлбэж өгсөн байна гэжээ.

     Дмитри Медведев хэлэхдээ, Орос Хятад харилцан "Улсын жил" арга хэмжээ зохион байгуулсан явдал бол хоёр орны стратегийн эвсэг ажиллагаа түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх томоохон арга хэмжээ юм. Энэ нь хоёр орны дээд удирдах хүмүүсийн хоёр талын харилцааны үргэлжлэн эрүүлээр тогтвортой хөгжхөд тус дөхөм үзүүлэх хатуу зоригийг үзүүлж, хоёр орны ард түмний үеийн үе найрсаг байх, хамтын ажиллагаагаа батжуулж, хамтдаа хөгжих хамтын эрэл хүслийг харуулсан байна гэжээ.

     "Улсын жил" арга хэмжээ амжилтад хүрсэн туршилгыг нарийн нямбай нэгтгэн дүгнэж, тодорхой үр ашигтай хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг механизмжүүлж, хоёр талын хойшдын харилцаа болон олон салбар дахь хамтын ажиллагааны хөгжилд шинэ таатай орчин хангахаа хоёр тал илэрхийлсэн байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\