• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 11:22:37    
Оросын ерөнхийлөгч Путин Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     11-р сарын 5-ны орой Москвад Оросын ерөнхийлөгч Путин айлчилж очсон Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзав.

     Уулзалтын үеэр Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа анхны 10 жилийг туулаад байна. 10 жилийн хугацаанд хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрлээ. Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжлийн дээд түвшинд хүрсэнд Хятадын тал сэтгэл хангалуун байна гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтвортой эрүүлээр үргэлжлэн хөгжих нь хоёр орны түргэн хөгжилийн найдвартай баталгаа, дэлхийн энх тайван тогтвортой байдлын түшиг тулгуур мөн. Хятадын засгийн газар стратегийн өндөрлөг болон алс хэтийн үзэлтээр Хятад Оросын харилцааны хөгжлийг түргэтгэж, хоёр орны стратегийн эвсэг ажиллагаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй хөгжүүлнэ гэжээ.

     Путин хэлэхдээ, Орос Хятад хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааны ахиц сайн байна гэжээ. Путин хэлэхдээ, Орос Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжлийг түргэтгэх нь маш чухал юм, тэр нь хоёр орны өөр өөрийн язгуур ашиг сонирхолыг хамгаалахад ашигтай, дэлхийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад ашигтай. Оросын дотоод байдалд ямар өөрчлөлт гарсан ч ОХУ-ын Хятадтай харилцаагаа хөгжүүлэх бодлого өөрчөлөгдөхгүй юм, Оросын тал Орос Хятадын стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр үргэлжлэн чармайна гэжээ.

     Хоёр тал ШХАБ-ын хөгжлийн тухай санал бодлоо солилцож, ШХАБ-ын хүрээнд, Хятад Орос хэлхээ холбоо болон хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ гэжээ. Хоёр тал бас харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн бусад асуудлуудаар санал бодлоо солилцосон байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\