Москвад айлчилж байгаа Хятадын Ерөнхии сайд Вэнь Жябао тухайн нутгийн цагаар 6-ны үдээс өмнө ОХУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Виктор Зубковтай хамтаар Хятад, Оросын эдийн засаг, худалдааны салбарын дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцлоо.
Вэнь Жябао хэлэхдээ, "Хятад, Оросын эдийн засаг сүүлийн жилүүдэд нэлээд түргэн хөгжиж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд бат бэх үндэс суурь тавьлаа. "Улсын жил" арга хэмжээг амжилттай зохион явуулсан нь Хятад, Орос хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл болон хамтын ажиллагааны эрэл хүслийг хүмүүсийн сэтгэлд хоногшуулж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны орон зайг цаашид өргөтгөн тэлсэн байна" гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|