Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон Оросын ерөнхий сайд Виктор Зубков 6-ны өдөр Москвад Хятад, Оросын ерөнхий сайдын 12-дахь тогтмол хэлэлцээ хийсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Орос-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа нь ер бусын 10 жилийг өнгөрүүлсэн юм, дээд түвшинд хөгжиж ирсэн бөгөөд хоёр орны улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ, Оросын талтай хамтаар чармайж, Хяталд, Оросын стратегийн эвсэг ажиллагааны түншийн харилцааг цаашид шинэ шатанд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр Хятад, Орос-ын хамтаар зохион явуулсан "Улсын жил"-ийн арга хэмжээг өндрөөр үнэлсэн байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|