• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-07 15:28:12    
Хятад Оросын "Улсын жил" төгс амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио

      11-р сарын 6-ы өдөр Орост болсон Хятадын жилийн ажиллагаа Москвад бүрэн дүүрэн хаалтаа хийж, хоёр жил үргэлжилсэн Хятад Оросын Жилийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөсөн байна. Хятадын нэр хүнд бүхий сонин Рэнь Минь Ри бао сонин 7-ы өдөр өгүүлэл нийтэлж, Хятад Оросын жилийн үйл ажиллагаа амжилт олсонд баяр хүргэлээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад Оросын Жилийн үйл ажиллагаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг зузаатгаж, Хятад Оросын стратегийн харилцан итгэлцэх төвшинг дээшлүүлэн, хоёр орны олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад Орос хоёр орны уламжилалт найрамдалтай байх энх тайваны үзэл санаа, хөгжлийн үзэлтийг хүмүүст нэн гүнзгий ойлгуулсан байна гэжээ.

     Жилийн үйл ажиллагаанд хоёр орны дээд удирдагчдын харилцан айлчилал олширч, соёлын солилцоо тал бүрээр хөгжиж, хүмүүсийн хэлхээ холбоо ч өдөр тутам нэмэгдэж, орон нутгийн хамтын ажиллагаа эрчимжиж, олон улс болон бүс нутгийн чухал чухал үйл хэрэг дэх стратегийн эвсэг ажиллагаа цаашид эрчимжсэн байна. Хятад Орос хоёр талын харилцааны хөгжлийн нөөц асар их байгаа бөгөөд түүхийн аятай сайхан аз боломжид тохиож, алс хэтийн саруул ирээдүйтэй байна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\