Бүх бөмбөрцгийн ядуурлын асуудлыг дэлхийн олон орон нэн үр ашигтай арга хэмжээ авч зохицуулах хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун 8-ны өдөр Чилийн нийслэл Сант-ягод тэмдэглэсэн банйа. Ядуурлыг бууруулах ажилд тус дөхөм үзүүлэх болон бүх бөмбөрцгийн хөгжилд хийсэн амлалтаа нэн идэвхтэй хэрэгжүүлэхийг тэрээр хөгжсөн орнуудад хандан уриалсан банйа.
Ван Ги Мун мөн 8-ны өдрөөс Чилид айлчилсан бөгөөд тэнд болж байгаа Ибериагийн Америк тивийн орнуудын тэргүүн нарын 17-р хуралд оролцсон байна. Тэрээр Чилийн Ерөнхийлөгч Михаил Бачелет болон Испанийн ерөнхий сайд Жосе Луйс Родригез Запатеротой уулзахдаа, олон орнууд ядуурлыг бууруулах талаар хэрэгжүүлж болохуйц арга хэмжээг түргээхэн боловсруулж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг эртхэн биелүүлэхийг хүсч байна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|