• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-14 16:13:10    
Ираны ерөнхийлөгч Хятадын гадаад харилцааны яамны сайд Ян Жэ-цитай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Ираны ерөнхийлөгч М.Ахмадинежад 13-ны өдөр Тегеран дахь ерөнхийлөгчийн ордондоо Хятадын гадаад харилцааны яамны сайд Ян Жэ-цитай уулзсан байна.

      Ян Жэ-ци хэлэхдээ, Хятад Ираны харилцааг Хятадын тал маш чухалд үзэж байна, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр, Хятад Ираны харилцааг урт хугацаанд тогтвортой урагш түлхэн ахиулж, хоёр орны ард түмэнд нэн сайн сайхан аз жаргал эдлүүлнэ гэжээ.

     М.Ахмадинежад хэлэхдээ, Хятадтай урт хугацаанд найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд Иран хүчин зүтгэж, хоёр талын хэлхээ холбоог эрчимжүүлэн, олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсч байна гэжээ.

      Ираны цөмийн асуудлын талаар Ян Жэ-ци хэлэхдээ, Ираны тал энхийн зорилгод цөмийн эрчим хүч хэрэглэх эрхтэй гэж Хятадын тал үзэж байна, Цөмийн эрчим хүчийг дураараа хөгжүүлэхгүй бөгөөд ОУАЭХА-тай хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж Ираны тал олон удаа илэрхийлснийг сайшааж байна. Үүний зэрэгцээ олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх дүрмийг хамгаалж, дипломат арга барилаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг Хятадын тал баримталж байна гэжээ.

      Ираны тал ОУАЭХА-тай өнөө сайн сайхан хамтран ажиллаж байна, Европын холбоотай нааштай харилцахад бэлэн байгаа бөгөөд Хятадын тал болон бусад талуудтай үргэлжлүүлэн хэлхээ холбоотой байхыг хүсч байна гэж М.Ахмадинежад хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /