Энэ удаагийн ерөнхий сайдын хэлэлцээг идэвхтэй амжилтад хүргэхээр чармайна гэж Сеүлд болж байгаа Өмнөд хойд хоёр Солонгосын ерөнхий сайдын хэлэлцээнд оролцож байгаа хоёр орны ерөнхий сайд 14-ний өдөр илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дук Чо болон Хойд Солонгосын Ерөнхий сайд Ким Юн Ил тэргүүтэй хоёр орны төлөөлөгчид 14-ний үдээс хойно ерөнхий сайдын хэлэлцээний анхны бүгд хурал болоо. Хоёр орны ерөнхий сайд нар хэлсэн үгэндээ, эдийн засгийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн харилцааг өргөтгөх, баруун тэнгист энхийн хамтын ажиллагааны бүс байгуулах зэрэг асуудлаар байр сууриа голлон илэрхийлсэн байна. Өмнөд хойд Солонгосын тэргүүн нарын энэ оны 10-р сард хамтран нийтэлсэн "Өмнөд хойдын харилцааны хөгжил хийгээд энх тайван хөгжил цэцэглэлийн тунхаг" бол Солонгосын хойгт энх тайван хөгжил цэцэглэл биелүүлэхийн бэлэг тэмдэг, цаг үеийг зааглах ач холбогтолтой юм. Энэ удаагийн ерөнхий сайдын хэлэлцээ нь тунхагийг хэрэгжүүлэх талаар бодитой хэлэлцээр тохиролцож, мөн үүнийг хэрэгжүүлэхийг хүсч байна гэж хоёр тал цохон тэмдэглэв. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|