Пакистаны ерөнхийлөгч Мушарраф энэ оны 12-р сарын 1-нээс өмнө хуурай цэргийн жанжин штабын даргын тушаалаасаа огцрохоо мэдэгдэв гэж Пакистаны прокурорын газрын ерөнхий прокурор Малик Чаиум 15-нд Исламападад хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Тэрээр хэлэхдээ:Пакистаны дээд шүүх дараагийн долоо хоногт Мушаррафын улиран сонгогдох хэргийг таслаж болзошгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Дээд Шүүх хүлээн зөвшөөрвөл, би эгэл иргэний хувиар дараагийн ээлжийн ерөнхийлөгчийн тушаалд тангараг өргөн орох болно гэж Мушарраф илэрхийлж өнгөрсөн юм байна. \Баясгалан орчуулж Номин хянав\
|