• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-16 11:19:46    
Хятад улсад ойрмогхон айлчлахыг хүсэн хүлээж байна гэж Японы ерөнхий сайд илэрхийлэв

Синьхуа Агентлаг

     Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо 15-ны өдөр ерөнхий сайдын ордондоо гадаадын сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Хятад улсад ойрмогхон айлчилж, Хятадын удирдагчидтай итгэлцэлийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсч байна гэжээ.

     Фукуда Ясуо хэлэхдээ, Япон Хятадын харилцаа нь хоёр орны хувьд маш чухал хоёр талын харилцаа мөн. Хоёр орны удирдагчид харилцан ойлголцох нь маш чухал," итгэлцсэн харилцааг бэхжүүлэх" нь бүр ч чухал юм. Иймээс хоёр орны удирдагчид байнга харилцаж яриа хэлэлцээ хийх ёстой. Ирэх долоо хоногт зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаотой уулзах боломж надад тохиох болно. Энэ нь удирдагчдын харилцан ойлголцохыг нэмэгдүүлэх сайхан боломж мөн гэжээ.

     Япон болон Азийн харилцааны тухай ярих үед Фукуда Ясуо хэлэхдээ, Япон эрхбиш Хятад, Өмнөд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх хэрэгтэй юм. Япон Солонгосын хойгийн холбогдох асуудлыг зохицуулахаар нааштай чармайх болно. Мөн үүний зэрэгцээ ирээдүйд зүүн Азид интеграцчлал тогтоох бүс нутгйин хамтын ажиллагааг түргэтгэх болно. Азийн орны хувьд, Япон Ази тив тогтвортой, хөгжил цэцэглэлээ хэвээр байлгахыг хүсч байна. Азийн ирээдүйн тогтвортой байдал , хөгжил цэцэглэлийн төлөө зүүн Азийни нтеграцчлал байгуулахыг Япон хүсч байна гэжээ. \Номин олрчуулж, Урангоо хянав.\