• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:06:15    
Хятад, Япон, Солонгосын удирдах хүмүүсийн 8-р хурал Сингапурт болов

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Япон, Солонгосын удирдах хүмүүсийн 8-р хурал 20-ны үдээс өмнө Сингапурт боллоо. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао, БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён, Японы Ерөнхий сайд Ясуо Фукуда нар энэ хуралд оролцжээ.

     Но Му Хён энэ хурлыг даргалсан байна. Тэрээр хэлэхдээ, Зүүн хойд Азийн бүс нутаг нь дэлхийн хамгийн их эрч хүчтэй нутгийн нэг юм. Гэвч олон орны хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй байна гэжээ. Япон, БНСУ хоёр талтай бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ойлголцол, солилцоо чангатгахад Хятадын тал бэлэн байна гэж Вэнь Жябао хэлсэн байна. Японы Ерөнхий сайд Фукуда хэлэхдээ, холбогдох талтай хамтран ажиллаж, Зүүн хойд Азид оршиж байгаа асуудал, ялангуяа бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг зохицуулахад Японы тал бэлэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\