• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:10:30    
АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн 11-р бага хурал Сингапурт боллоо

Хятадын Олон Улсын Радио

     АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын удирдах хүмүүсийн 11-р бага хурал 20-ны өдөр Сингапурт боллоо. Уг хурлыг АСЕАН-ны дарга орон Сингапур улсын ерөнхий сайд Ли Шиенлүн даргалж, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао энэ хуралд оролцосн байна.

     Вэнь Жябао энэ хурал дээр АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэх Хятадын талын санал санаачлагыг дэвшүүлсэн байна.

     Уг бага хурлаар "Зүүн Азийн хамтын ажиллагааны хоёрдугаар хамтарсан тунхаг" болон АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөөг баталсан байна.

      Энэ хоёр баримт бичигт "НҮБ-ын дүрэм" болон "Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллаганы гэрээ"-ний зорилт, үзэл санааг дахин нотолж, АСЕАН-гаас тус бүс нутгийн хамтын ажиллагаанд үзүүлэх гол үүрэг болон АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ-ын гол статусыг онцолж, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг банк санхүү, эрчим хүч болон тогтвортой хөгжил, нийгэм болон соёлын зэрэг салбарт гүйцэтгэх тал бүрийн хамтын ажиллагааны үүргийг тодруулан өгүүлсэн байна. \Номин орчуулж, Буян хянав\