Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр Сингапурт Японы Ерөнхий сайд Ясуо Фукудатай хэлэлцээ хийсэн байна. Энэ нь Фукуда Японы Ерөнхий сайдын тушаалд орсны дараа, Хятад, Японы Засгийн газрын тэргүүн нарын анхны ууллзалт болно.
Ясуо Фукуда энэ оны 9-р сард Японы Ерөнхий сайдын тушаалд орсон юм. Энэ уулзалтаас өмнө, хоёр ерөнхий сайд утсаар л яриж байжээ. Вэнь Жябао хэлэхдээ, Фукуда Ерөнхий сайдын тушаалд орсон 4-р өдөртөө Хятадын талтай утсаар ярьсан нь тэрээр Хятад, Японы харилцааг чухалд үзэж байгааг харуулав. Өнөөдөр Хятад, Японы харилцаа түүхийн чухал үе шатандаа байгаа, хоёр тал хүчин чармайлт гаргаж, цаг тохиолыг амжин, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэх ёстой гэжээ. Фукуда хэлэхдээ, Вэнь Жябао энэ оны 4-р сард Японд айлчлахадаа Японы Парламентад хэлсэн үг нь илэн далангүй чин үнэнч байж, Японы иргэдэд гүнзгий сэтгэгдэл үлдээсэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|