• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-20 17:47:09    
Вэнь Жябао, Но Му Хён нар уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний орой Сингапурт БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хёнтой уулзаж, Хятад, БНСУ-ын харилцааны хөгжил, Солонгосын хойгийн цөмийн зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаар Вэнь Жябао хэлэхдээ, Хятад болон БНСУ нь Солонгосын хойг болон зүүн хойд Азийн бүс нутагт өргөн хүрээний хамтын ашиг сонирхолтой юм. Солонгосын хойгыг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг байнга шинэ ахицтай болгохын тулд, БНСУ-тай хэлхээ холбоотой хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Солонгосын хойгийн өмнөд, умардын эвлэрэл зохицол, хамтын ажиллагааны үйл явцыг Хятадын тал өнгөрснийхтэйгөө нэгэн адилаар эрс хэлбэрэлтгүй дэмжиж, тус хойгийн энх тайван, хамтын ажиллагааны механизм тогтооход нааштай оролцох болно гэжээ.

      Но Му Хён хэлэхдээ, 6 талын хэлэлцээг ахиулахын төлөө гаргасан Хятадын чухал бөгөөд бүтээлч үүргийг БНСУ-ын тал өндрөөр үнэлж, өмнөд умардын энх тайвны үйл явцыг дэмжиж байгаа Хятад улсад баярлан талархаж байна. Хятадын талтай зохицуулага, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг хамтаар урагш ахиулж, тус хойгийн энх тайвны механизм болон зүүн хойд Азийн аюулгүй байдлын механизм тогтоохын төлөө чармайхад БНСУ-ын тал бэлэн байна гэжээ.

     Хоёр орны харилцааны хөгжлийн талаар Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулах талаар харилцан ашигтай төсөл түргэн боловсруулж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөн, Хятад, БНСУ-ын тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааг байнга өргөтгөхийг хүсч байна гэжээ. Но Му Хён хэлэхдээ, ХКН-ын 17-р их хурлаар Хятадын хөгжлийн шинэ зорилтыг дэвшүүлсэн нь БНСУ, Хятадын хамтын ажиллагаанд нэн өргөн боломж авчирлаа. Хоёр талын тал бүрийн түншлэлийн харилцаа нэн өргөн хүрээнд байнга хөгжихийг БНСУ хүсч байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\