Хятад, АСЕАН-ы удирдах хүмүүсийн 11-р бага хурал 20-ны өдөр Сингапурт болж, Хятадын Ерөнхйи сайд Вэнь Жябао оролцов.
Вэнь Жябао энэ бага хурал дээр хамтын ажиллагааны шинэ санаачлага дэвшүүлэх бөгөөд АСЕАН-ы интеграчлалыг Хятадын тал үргэлжлүүлэн дэмжиж, бүс нутгийн хамтын ажиллагаанд АСЕАН гол үүрэг гүйцэтгэхийг дэмжих болно гэж дахин нотлох юм байна. Тэрээр мөн АСЕАН-ы удирдах хүмүүстэй хоёр талын нэг жил туршийн хамтын ажиллагааны шинэ ахицыг эргэн үзэж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцох юм байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|