Филиппины Ерөнхийлөгч Глориа Масапакал Арроё 20-ны өдөр Сингапурт Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал бодлоо солилцов.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Филиппин хоёр орон стратегийн хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө болон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны таван жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь биелүүлж, найрсаг хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүлэх ёстой гэжээ.
Филиппин, Хятадын харилцаа бол боловсронгуй бөгөөд бүх талын харилцаа юм. Хятад улс бол Филиппины хамтын ажиллагааны чухал түнш мөн. Хятадтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагагаа Филиппин стратегийн өндөрлөгөөс маш чухалд үзэж, нэг Хятадын бодлолгоо эрс хэлбэрэлтгүй баримталж, "Тайваний тусгаар тогтнох" үйл ажиллагааг эсэргүүцнэ гэж Арроё хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|