Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр Сингапурт Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Кларктай хэлэлцээ хийсэн байна. Улс төрийн болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж, бүс нутаг олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хоёр тал илэрхийлсэн байна.
Кларк хэлэхдээ, "Тайванийг тусгаар тогтнуулах" ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг заналхийлж байна. Шинэ Зеланд үүнийг дэмжихгүй бөгөөд нэг Хятад улсын бодлогыг үргэлжлүүлэн баримтлах болно гэжээ. Дарга Вэнь Жябао үүнийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.
Хоёр орны чөлөөт худалдааны бүсийн байгуулалтын тухай Вэнь Жябао хэлэхдээ, Чөлөөт худалдааны бүсийн тухай Хятад Шинэ Зеландын хэлэлцээ нь хоёр талын харилцаан дахь чухал стратегийн ач холбогдолтой том үйл хэрэг болно. Мөн 21-р зуунд харилцан ашигтай хамтран амжилтад хүрсэн бүх талын хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх чухал зүйл болно. Хоёр тал хоёр орны харилцааны байдлыг авч үзэн, харилцан уучилж харилцан найр тавин үнэнчээр хамтран ажиллах үзэл санааны дагуу энэ жилд багтаан тохиролцоонд хүрэхийг хүсч байна гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|