Зүүн Азийн дээд хэмжээний 3-р уулзалт орон нутгийн цагаар 21-ний үдээс өмнө Сингапурт боллоо. АСЕАН-ы 10 орон мөн Хятад, Япон, БНСУ, Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг нийт 16 орны удирдах хүмүүс энэ уулзалтад оролцлоо.
Удирдах хүмүүс Зүүн Азийн орнууд хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал зэрэг дэлхий нийтийн хэмжээний өрсөлдөөн сорилтод хамтдаа хэрхэн идэвхтэй хандах, бүс нутгийн орнуудын хамтын хөгжилд хэрхэн тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Хятадын зарчимт байр суурь болон бодлогыг тодорхойлж, Хятадын авч хэрэгжүүлсэн болон авч хэрэгжүүэх гэж байгаа стратегийн арга хэмжээнүүдийг танилцуулах бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын ирээдүйн хөгжлийн чиглэл зэрэг асуудлаар бусад орны удирдах хүмүүстэй санал бодлоо солилцох болно гэж Хятадын Гадаад хэргийн яам танилцуулж байсан юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|