Пакистаны одоогийн ерөнхийлөгч П.Мушараф 29-нд Исламбад: Иргэний хувиар ерөнхийлөгчийн тушаалд орсон маань Пакистан ардчлалын замаар замнасны бэлгэ тэмдэг юм гэж илэрхийлжээ.
П.Мушараф тангараг өргөн тушаалд орох ёслол дээр хэлэхдээ: Пакистан улс төрийн үймээнээс ангижирч байна. Ирэх жилийн 1-р сарын 8-нд болох парламентын сонгууль товлосон хугацаандаа төв голч, шударгаар явагдана. Ардын намын дарга В. Бутто болон лалын холбооны удирдагч Шариф эх орондоо буцан ирэх нь улс төрөөр эвлэрэхэд ашигтай юм гэжээ. Пакистан терроризмд цаашид цохилт өгнө, эдийн засгийн хөгжлийг түргэн хөгжүүлэхэд чармайна гэжээ.
П.Мушараф 29-нд иргэний хувиар тангараг өргөн шинэ сонгуулийн ерөнхийлөгчийн тушаалд оров. Бүрэн эрхийн хугацаа нь 5-н жил юм./Баясгалан орчуулж Баатар хянав/
|