"Аль-Кайда" бүлэглэл 29-ний өдөр уг бүлэглэлийн удирдагч Бень Ладины сүүлийн үеийн бичлэгийг нийтлэв.Афганистанаас цэргээ гаргахын төлөө өөр өөрийн орны засгийн газартаа дарамт үзүүлэхийг Бень Ладин Европын ард түмэнд уриалсан байна.
Катарын Аль- Жазера телевизийн мөн өдрийн нэвтрүүлсэн энэ хэсэг бичлэгт Бень Ладин "9-р сарын 11"-ний дайралтын хэрэгт хариуцалга хүлээхээ дахин нотлов. Тэрээр Афганистан "9-р сарын 11"-ний дайралтын хэргийг зохион төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцсонгүй гэдгийг Америк тов тодорхой мэдэж байгаа байдалд уг орны эрсэг дайралт хийсэн байна. Европ хэрэв Америкийн бодлогыг цаашид дагахад хүрвэл Америкийн аялдан дагагч болно гэжээ.
Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Сеан Мккормак мөн өдөр хэлэхдээ, "Аль-Кайда" бүлэглэлийн тэргүүн Бень Ладины шинэ бичлэг гэдэг нь зөвхөн хуучин аясаа дахин нуршсан байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|