Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах, Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Чристопер Хилл орон нутгийн цагаар 3-ны өдрийн 11 цаг 40 минутад тусгай онгоцоор Пхеньян орж, БНАСАУ-д гурав хонгийн айлчлал хйиж байна.
Тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах ажил өнөө хоёрдох үе шатны сүүлийн хэсэгт явж байгаа, бүрэн дүүрэн үр дүнд хүрэхийг батлах ёстой гэжээ. Хилл мөн өдрөө Юунбионд очиж, цөмийн төхөөрөмжийн чадавхыг алдагдуулах ажлын ахицыг ойлгох бөгөөд дараа нь зургаан талын хэлэлцээний БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны орлогч сайд Ким Кие-гуантай хэлэлцээ хийх юм байна.
Би Ким Кие-гуантай хоёр талын тус тус үүргэлэх үүргийн асуудлыг хэлэлцэх боловч БНАСАУ-д Америк холбоо авах газар байгуулах асуудлыг хөндөхгүй гэж Хилл хэлсэн бөгөөд хоёр орны харилцааг хэвийн болгохын угтвар нөхцөл бол БНАСАУ цөмийн төлөвлөгөөгөө бүрмөсөн орхих явдал мөн гэж тэмдэглсэн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|