НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ки мун 3-ны өдөр Америкийн "Вашингтон Пост" сонинд тоймчийн өгүүлэл нийтэлж, байгаль орчныг хамгаалах талд гаргасан Хятадын чармайлтыг сайшаасан байна.
Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад улс энэ онд 1 триллион ам.доллар оруулж нөхөн сэргээж болох эрчим хүчийг судлан хөгжүүлсэн байна. Энэ тоо нь Германы дараа л орж байгаа юм, Хятад улс нарны эрчим хүч болон салхины эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлж буй орон болсон байна гэжээ.\Номин орчуулж, Буян хянав\
|