• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-13 16:20:50    
Ливанд болсон дэлбэрэлтийг хатуу зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио

     Ливаны нийслэл Бейрутын зүүн хэсгийн Баавда сууринд 12-ны өдөр авто машны дэлбэрэлт болж, Ливаны цэргийн командлагчаар нэр дэвшигч болон 4 хүн үрэгдсэний дараа НҮБ, Европын холбоо, Арабын холбоо зэрэг олон улсын байгууллага тэрчлэн Америк, Египет, Сири зэрэг улс орнууд мөн өдөр зэмлэн буруушаасан бөгөөд тайван тэвчээртэй байж, одоогийн улс төрийн хямралыг түргэн зохицуулахыг Ливаны ард түмэнд уриалжээ.

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарага Пан Ки Мун мэдэгдэл нийтэлж, түүхэн чухал үе шатанд тайван тэвчээртэй байхыг Ливаны ард түмэнд уриалаад, үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн чөлөөт сонгуулиа түргэн хийхийг Ливаны улс төрийн удирдагчдад хүсэв. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/