• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 17:33:31    
Өмнөд Умард хоёр Солонгосын генералын хэмжээний 7-р хэлэлцээ өндөрлөлөө

Синьхуа Агентлаг

      Өмнөд Умард хоёр Солонгосын генералын хэмжээний 7-р хэлэлцээ 3 хоног үргэлжилж, 14-нд Панмунжомын Өмнөд Солонгосын талын "энхийн гэр бүл"-д өндөрлөв. Хоёр тал хэлэлцээний ололт амжилтыг нэгтгэн дүгнэсэн хамтарсан мэдэгдэл юм уу сонсгол мэдээ нийтлээгүй.

     Хэлэлцээгээр Каесонгийн аж үйллдвэрийн хүрээлэн болон Геумгангийн аялал жуулчлалын эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд "зам харилцаа, боомт, шуудан холбоо"-нд аюулгүйн баталгаа хангах асуудлаар хэлэлцээр тохиролцжээ. Гэвч хоёр тал Солонгосын хойгийн баруун тэнгисийн хилийн зааг тогтоох талаар санал зөрөлдөөн их байна.

      Иймээс маргаантай баруун тэнгисийн усан хилд хамтаар загас агнах район гаргах асуудлаар санал нэгдэж чадаагүй. Дараачийн хэлэлцээгээр энэ асуудлыг зөвшилцөхийг хоёр тал зөвшөөрчээ. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\