Өмнөд солонгосын 17 дахь ерөнхийлөгчийн сонгуульд 19-ний өглөөний 6 цагаас эхэлж албан ёсоор санал хурааж эхэлжээ. 37 сая гаруй сонгогчид бүх улсын 13 мянга гаруй санал хураах газарт саналаа өгч, БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчийг сонгох юм байна.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 10 нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнд Агуу эх орон намаас нэр дэвшсэн Ле Мён Бак, Шинэ ардчилсан намын либерал нэгдлээс нэр дэвшисэн Чун Дон Ён болон 11-р сард Агуу эх орон намаас гарсан нам бүлгийн бус нэр дэвшигч Ле Хой чан нар хүчтэй өрсөлдөж байна.
Санал хураах ажил мөн оройн 6 цаг хүртэл үргэлжилж, саналыг тоолох ажил ч дагалдан явагдана. Сонгуулийн дүнг бараг мөн өдрийн орой нийтлэх юм байна.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|