БНСУ-ын Ханнарадан намаас нэр дэвшигч Ли Мён Бак 19-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд дийлэнх олны санал авч, БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж БНСУ-ын Сонгуулийг удирдах төв хороо 19-ны өдөр мэдэгджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён 19-ны орой Ли Мён Бакт баяр хүргэв. БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон мөн 19-ны өдөр албан мэдээ нийтэлж, уг сонгууль шударга голч байдалд болсон. Засгийн эрхийг хүлээлгэн өгөх, хүлээн авах ажлыг гүйцэтгэхэд Засгийн газар бэлэн байгаа бөгөөд үүрэгт ажлынхаа үлдсэн хугацаанд төрөл бүрийн ажлаа сайн хийхээр чармайа гэжээ.
Ли Мюн-бак ирэх жилийн 2-р сард үүрэгт ажлын хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Но Му Хёныг орлон БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах болно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|