Пакистаны үндэсний телевизийн 21-ний өдөр мэдээлснээр, Пакистаны Баруун хойд нутгийн Фровичер мужийн нэгэн лалын сүмд мөн өдөр амиа золиосолсон дэлбэрэлт халдлага гарч наанадаж 55 хүн үрэгдэж, 35 хүн шархадсан байна.
Дэлбэрэлтэд өртсөн энэ лалын сүм нь тус мужийн нийслэл Пешавараас 25 км зайтай байж, Пакистаны дотоод хэргийн сайд байсан Афтаб Шерпао-гийн суугаа тосгонд байдаг сүм юм. Дэлбэрэлт болох үеэр Шерпао гэрийн хүмүүстэйгээ хамт лалын сүмд Мацаг тайлах залбирал хийж байжээ. Шерпао бие нь шархадсангүй юм байна, түүний төлөөлөгч Салим сах хэлэхдээ, энэ дэлбэрэлт халдлага нь Шерпаод чиглсэн нь тодорхой байна гэжээ.
Шархдагсад эмчилгээний газарт хүргүүлж эмчлүүлж байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|