Японы ерөнхий сайд Фукуда Ясуо Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн "Япон болон Хятад" гэдэг сонины хэвийн цагаасаа уридаар хэвлэгдсэн 2008 оны 1-р хугацаанд шинэ жилийн баярын үг нийтэлж, 2008 онд Хятад Япон хоёр орны харилцаагаа өргөтгөхөд чухал боломжууд тохиож байна гэж тэмдэглэжээ.
Фукуда Ясуо тэмдэглэхдээ, 2008 онд "Япон Хятадын найрамдлын гэрээ" байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Япон Хятадын харилцаанаас авч хэлэхэд, 35 жилийн өмнөх "Япон Хятадын хамтарсан мэдэгдэл" нь хоёр орны хооронд гүүр болж, түүний дараах "Япон Хятадын найрамдлын гэрээ" нь түүнийг ган төмөр шиг бат бэх гүүр болгосон юм. 2008 онд Бээжингийн олимпийн наадам зэрэг арга хэмжээнүүдээр дамжуулан хоёр оронд харилцаагаа өргөтгөхөд чухал боломжууд тохиож байна гэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|