Тайландын 25-р сонгуулийн Үндэсний ассамблейн доод танхмын их сонгууль 23-ны өдрийн үдийн хойно амжилттай дууссан байна. Их сонгуулийн 93 хувийн бүртгүүлсэн дүнгээс үзвэл, Тайландын Ардын Хүчний Нам үндэсний ассамблейн доод танхимын 1-р том төрийн нам боллоо гэж Тайландын сонгуулийн ерөнхий комисс мөн өдрийн орой зарласан байна.
Санал хураалтын урьдчилсан дүнгээс үзэхэд үндэсний ассамблейн доод танхимын 480 суудлаас Ардын Хүчний Нам 228 суудал эзэлж, Ардчилсан нам 166 суудал эзэлж, Тайн Нам 39 суудал эзлэн, Төрийн Төлөөний Нам 26 суудал эзэлсэн байна. Тайландын сонгуулийн ерөнхий комисс 24-ний өдөр сонгуулын санал хураалтын албан ёсны бус бүртгэлийн дүнг нийтлэх юм байна./Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|