• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-31 16:12:28    
Тайландын өмнөд хэсэгт дэлбэрэлтийн хэрэг гарав

Синьхуа Агентлаг

        Тайландын мэдээлэх агентлагийн 31-ний өдрийн мэдээлснээс үзвэл, 30-ны орой тус улсын өмнөд хэсгийн Наратхиват мужийн Сунгай Колок суманд дэлбэрэлтийн хэргүүд гарч, наад захдаа 31 хүн шархдсан юм байна.

       Мэдээлснээс үзвэл, дэлбэрэлтийн хэрэг нь тус сумны хоёр зочид буудал болон нэг КАРА ОК танхимд гарч, гурван тэсрэх бөмбөг нь бараг ижил цагт дэлбэрсэн байна. Тэсрэх бөмбөг нь маш хүчтэй дэлбэрсэн учраас хоёр зочин буудал нь ноцтой эвдэрч нуржээ. Шархдаж бэртсэн 31 хүний дотор гадаадын иргэн байх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

       Энэ дэлбэрэлтийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэрэгт хариуцна гэж ямар ч байгууллага хувь хүн хэлээгүй байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\