Шри Ланкийн нийслэл Коломбо хотын төвд 2-ны өдөр засгийн газрын цэргийн ангийн тэрэгт чиглэсэн дэлбэрэлтийн халдалга болж, нэг цэрэг гурван эгэл иргэн амь насаа алдаж, 24 хүн шархдсан байна.
Тамир Ееламын догшин бар чөлөөлөх хөдөлгөөн энэ дайралтыг үйлдсэн байж мэднэ гэж Шри Ланкийн цэргийн байгууллага сэжиглэж байна. Гэвч догшин бар чөлөөлөх хөдөлгөөн өнөөгөөр байр сууриа илэрхийлээгүй байгаа. /Хүчит орчуулж, Урангоо/ хянав.
|